Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧОЙЖИЛЖАВ Долгорын
/1939/. Завхан аймгийн Алдархаан сум. Улсын барилгын зургийн институтийн ахлах архитекторч байхдаа Гавьяат барилгачин /1979-10-19. №313/.
    1957-1964 онд Москва хотын Архитектурын дээд сургуульд суралцаж хот төлөвлөлтийн архитектор мэргэжлээр төгсчээ. 1964-1989 онд барилгын зургийн төв институт, 1989-1997 онд Барилгын зураг төслийн “Монар” ХХК-д архитектор, групп, товчооны дарга, ерөнхий мэргэжилтнээр ажилласан байна. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төв, Нүхт, Их тэнгэрийн ам, Улаанбаатар хотын төв хэсгийн шинэчилсэн ерөнхий төлөвлөгөө, Статистикийн төв газар, Завхан аймгийн Улиастай хотын спорт танхим, “Чингис” зочид буудал, Халхын голын байлдааны ялалтын цогцолбор, Улсын баатар Х.Дамба, монгол цэргийн хөшөөнүүд зэрэг олон арван барилга байгууламж, хөшөө дурсгалын зураг төслийг зохиож, барьж байгуулахад биечлэн оролцжээ. 1986 онд төрийн шагнал хүртсэн байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats