Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАМДИНСҮРЭН Сонингийн
/1917-1995/. Баянхонгор аймгийн Жаргалант сум. Архангай аймгийн Барилга угсралтын конторын барилгын техникч байхдаа Гавьяат барилгачин /1978-12-22. №294/.
    Орон нутагтаа мал маллаж байгаад ардын цэргийн албанд татагдаж хугацаат албыг хаагаад 1949 онд халагдан Улаанбаатар хотод барилгачин болжээ. Улсын төв номын сангийн барилга дээр ажиллаж барилгачны алдарт замаа эхэлжээ. ЗХУ-д /хуучин нэрээр/ очиж Украины Запорожийн орон сууц, иргэний барилгын ТМС-д суралцаж төгссөн байна. 1962 оноос Архангай аймгийн Барилга угсралтын конторт техникч, даамлаар насны тэтгэвэрт гартлаа 30 гаруй жил ажиллажээ. Улаанбаатарт 40 айлын орон сууц, 150 хүүхдийн яслиас эхлээд Төрийн ордны өргөтгөл, Чихэр боовны үйлдвэр, Шаазан ваарны үйлдвэр, Баянхонгор аймагт “Номгон” зочид буудал, Архангай аймагт 160 ортой больниц, “Тамир” кино театр зэрэг 100 гаруй барилгыг удирдан бариулжээ. “Тамир” кинотеатрыг хугацаанаас нь өмнө чанарын өндөр үнэлгээтэй барьсан учир 1970  онд Сайд нарын Зөвлөлийн шагналаар, мөн “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats