|
ЭРДЭНЭБАТ Раднаасэдийн /1937/. Хөвсгөл аймгийн Жаргалант сум. НАХЯ-ны 0119 дүгээр ангийн барилгачин байхдаа Гавьяат барилгачин /1978-09-16. №212/. Барилгын цэргийн байгууллагад олон жил төмөрчин, мужаан, гагнуурчин, засал чимэглэлчнээр ажиллажээ. Цэргийн албыг Дархан хотод барилгын цэрэгт хаахдаа 1963 онд 10 өдрийн ажлыг 8 цагт хийж өдрийн нормоо 1000 хувь биелүүлж, нутгийн чөлөөгөөр шагнуулж байсан амжилтаа 4 удаа давтаж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байжээ. Хилийн цэргийн байгууллага, хил хязгаарыг хамгаалж буй анги салбаруудыг барилгажуулахад идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж, тэдгээр барилга объектуудын төмөр хийцүүдийг гардан хийсэн гол ажилчин ажээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |