|
ХИШИГТ Аюурын /1932/. Улаанбаатар хот. Барилга архитектурын комиссын орлогч дарга байхдаа Гавьяат барилгачин /1978-07-09. №163/. Барилгын зураг төсвийн ажилд мэргэжилтэн энэ эр хуучнаар ЗХУ-д суралцаж архитекторч мэргэжил эзэмшсэнээс хойш Баригын зургийн төв институтийн ерөнхий инженер, Улсын барилгын зөвлөлийн орлогч дарга, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны орлогч сайд, Барилга архитектурын комиссын орлогч дарга зэрэг алба ажлыг хашиж иржээ. Богд хан уулын Хүрэл тогоот дахь одон орныг судлах төв, МУИС-ийн хоёрдугаар байр, Ус цаг уурыг удирдах газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан зэрэг олон томоохон барилга объектын зураг төслийг зохиожээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |