|
ТОВУУ Ёндонгийн /1919-1989/. Хөвсгөл аймгийн Арбулаг сум. Төмөр бетон заводын гагнуурчин байхдаа Гавьяат барилгачин /1976-12-22. №271/. Ардын цэргийн албанд 1939 онд татагдаж Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин байжээ. 1946 оноос Улаанбаатар хотын барилга трест, Байшин үйлдвэрлэх комбинат зэрэг газар барилгачин, арматурчин, цехийн дарга зэрэг ажлыг хийж байжээ. 1979 онд насны тэтгэвэрт гарсан байна. Их барилгын үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, залуу ажилчдыг ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан ахмад ажилчин, шинийг санаачлагч байжээ. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |