|
ДЭМБЭРЭЛ Цэндийн /1928-1999/. Увс аймгийн Давст сум. Увс аймгийн Барилга угсралтын конторын барилгын даамал байхдаа Гавьяат барилгачин /1976-12-22. №271/. 1953-1957 онд Дорнод аймагт “Совмонголметалл” уурхайд аравны дарга, 1957 оноос Увс аймгийн Барилга угсралтын конторт мастер, даамлаар ажиллажээ. Барилгын байгууллагад 20 жил ажиллахдаа Малчин сумын мал үржлийн ферм, Ховд сумын 75 хүүхдийн дотуур байр, Давст сумын ясли цэцэрлэгийн комбинат, Улаангомын мод боловсруулах үйлдвэр, Хүнсний комбинат, спиртийн завод гэх мэт 34,8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 73 барилга объектыг бариулжээ. “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |