|
ЦЭЕН-ОЙДОВ Гүрсэдийн /1940/. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум. Ховд аймгийн Барилга угсралтын конторын баригадын дарга байхдаа Гавьяат барилгачин /1975-01-28. №14/. 1957 оноос аймгийнхаа төвийн үйлдвэр хоршооллын артельд мужаан, Барилга угсралтын конторт бригадын дарга зэрэг ажлыг хийсээр иржээ. Контортоо анх эцсийн бүтээгдэхүүний нэгдсэн бригадыг 1968 онд санаачлан байгуулж ажиллан 1969 онд улсын анхны аварга бригад, улмаар 1970 онд хошой аварга хамт олон болгож үр дүнд хүргээд 1973 онд ажлаараа хоцорч явсан залуучууд голцуу ажилчинтай бригадад очиж ажиллан өөд татаж 1977 онд МХЗЭ-ийн Төв хорооны алтан медальт, 1978 онд улсын чанарын аварга хамт олон болгосон байна. Бригадынхаа хүн бүрийг ажлын янз бүрийн цэг дамжлагад ажиллуулж мэргэжил ур чадвартай болгож ажлын жигд ачаалалтай байлгадаг, талбайг сайн зохион байгуулж материалаа барилгыг барьж дуустал хэрэглэх байдлаар эрэмбэ дараа, эмх цэгцтэй байрлуулдаг зэрэг өвөрмөц өргө барилтай ажээ. “Алтан гадас” одон, Ардын хуьвсгалын ойн хүндэт медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |