Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАМБАДОО Баяндоржийн
/1916-1993/. Төв аймгийн Баян-Өлзийт /Борнуур/ сум. Улаанбаатар хотын Барилга трестийн бригадын дарга байхдаа Гавьяат барилгачин /1974-03-05. №89/.
    1942 оноос улсад биеийн хүчин үнэлж Туул голын салны рааманд мод урсгагч, 1948 оноос Улаанбаатар хотын барилга трестэд нормчин, мужааны бригадын дарга зэрэг ажлыг насны тэтгэвэрт гартлаа хийжээ. Гадаад явдлын яамны барилгад мужаанаар анх ажилласнаас хойш “Элдэв-Очир” кино театр /одоогийн хөрөнгийн бирж/, Зөвлөлтийн Элчин сайдын яам /хуучин нь/, Улсын банк, Засгийн газрын ордон /УБИС/, Дотоод яам, Хөдөө аж ахуйн яам, Улсын төв номын сан, 10 жилийн нэгдүгээр сургууль, Залуучуудын ордон /УДЭТ/ зэрэг нийслэлийн томоохон барилгуудын мужаан, засал чимэглэлийн ажлыг гардан хийлцсэн байна. Ингэж ажиллаж байхдаа нэг өдрийн хөдөлмөрийн бүтээмжийг 208 төгрөгт хүргэсэн нь трестийн дунджаас 2-3 дахин дээгүүр амжилт болжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats