|
ХАВАДОЛДАЙ Шалайн /1929/. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум. ББМҮЯ-ны барилгын трестийн гагнуурчин байхдаа Гавьяат барилгачин /1971-07-02. №133/. 1950 оноос Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт засварчин, 1955 оноос Улаанбаатар хотын нийгэм ахуйн барилга трестэд гагнуурчнаар ажиллажээ. Гурав, дөрөвдүгээр таван жил буюу 10 жилд 16 жилийн ажил хийж, 100 гаруй барилгын гагнуурын ажлыг гардан гүйцэтгэж, 60,3 мянган төгрөгийн хэмнэлт гаргаж, моторчны мэргэжилд 10, цахилгаан гагнуурчны мэргэжилд 15 хүнийг дагалдуулан сургасан байна. Ардын Их хурлын депутатаар сонгогджээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |