|
РЭНЦЭН Машийн /1916-1994/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум. Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны механизмын баазын экскаваторчин байхдаа Гавьяат барилгачин /1971-07-02. №133/. 1935 оноос эхлэн улсад хөдөлмөрлөж, 1955 оноос Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны машин, механизмын баазад экскаваторчнаар ажиллаад 1976 онд насны тэтгэвэрт гарсан байна. Энэ хооронд ЗХУ-д /хуучин нэрээр/ Сталинград /Волгоград/ хотод 1959 оны хавар хагас жилийн дадлага хийжээ. 1959 оны хавар ОМ-202 маркийн шинэ экскаватор хүлээн авч ахмад экскаварторчин А.Пүрэвгил /хөдөлмөрийн баатар/-ийн хамт Сүхбаатар хотын гурилын үйлдвэрийн барилгын хайрга ачихаар очиж ажилласнаас эхлэн их засваргүйгээр 14 жил эдэлж, 109,6 мянган төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XIV, XVI их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |