|
ХОРЛОО Бадамын /1909-1983/. Говь-Алтай аймгийн Бигэр сум. Баянхонгор аймгийн Барилга угсралтын конторын тоосгон заводын мастер байхдаа Гавьяат барилгачин /1971-06-03. №114/. 1934 оноос ардын армид алба хааж салаа, сумангийн дарга, 1950 оноос Улаанбаатар хотын Улаанхуаран, Толгойт дахь тоосгон заводад мастер, механикч, технологич, 1963 оноос Баянхонгор аймгийн Барилга угсралтын конторын тоосгон заводод мастер, техникч, даргаар ажиллаад 1973 онд насны тэтгэвэрт гарчээ. Тоосгоны мастерын 3 сарын дамжаа төгсчээ. Улаанбаатар хот, Баянхонгор аймгийн барилгуудын ханын материалыг үйлдвэрлэх ажлыг гардан зохион байгуулж ажиллахдаа хөдөлмөрийг хөнгөвчилж бүтээмжийг нэмэгдүүлсэн хэд хэдэн шинэ бүтээл, санаачилга туршлага гаргасны дээр 1966 онд хуурай будаг, 1968 онд гөлтгөнө, 1969 онд цэрд боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. “Алтан гадас” одонгоор 2 удаа, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хошой хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |