Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧОЙДОГ Даржаагийн
/1919-1996/. Хэнтий аймгийн Баян /Дадал/ сум. Нийгэм ахуйн барилга трестийн дарга байхдаа Гавьяат барилгачин /1964-09-05. №159/.
    Гэрийн сургалтаар бичиг үсэг сурч, 20 нас хүртлээ орон нутагт мал маллан аж төрж байгаад 1939 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ очиж Холбооны сургуульд орж суралцан төгсөөд Харилцаа холбооны газарт 1948 он хүртэл морзчин, ээлжийн дарга, телефон хорооны дарга, 1948-1957 онд Барилгын хэрэг эрхлэх газрын харьяа Төмрийн тасгийн цахилгааны ахлах техникч, ангийн дарга, Цахилгаан сантехникийн үйлдвэрийн дарга, Монтажийн трестийн ахлах техникч, дарга, 1957-1969 онд Нийгэм ахуйн барилга трестийн дарга, 1969-1970 онд ЗХУ-д ТМС-д суралцаж буй монгол сурагчдын зохион байгуулагч, хэлмэрч, 1970-1976 онд Улаанбаатар хотын барилга засварын трестийн дарга, 1976-1986 онд Барилгын цэргийн ерөнхий газар, БХЯ-ны Барилга захиалагчийн товчоонд захиалагчийн инженер зэрэг ажлыг хийгээд насны тэтгэвэрт гарсан байна. Барилгын үйлдвэрлэлийг удирдан зохион байгуулах, мэргэжилтэй барилгачид бэлтгэхэд олон жилийн хүч зүтгэл, мэдлэг туршлагаа зориулсан удирдах ажилтан байжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар 3 удаа, ойн хүндэт медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats