Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЭМЭЭЛ Дамдингийн
/1902-1994/. Архангай аймгийн Хашаат сум. Улаанбаатар хотын барилга трестийн барилгачин байхдаа Гавьяат барилгачин /1964-09-05. №158/.
    Бага, залуудаа Эрдэнэ зуу хийдэд шавилан сууж бурхны шашны ном үзэж уншлага сайтай лам болж, 37 настай унзад байхдаа шашин сүм хийдийг хааж лам нарыг хэлмэгдүүлэхэд өртөж баривчлагдан хилс шийтгүүлэн шоронгийн ялыг барилга дээр ажиллаж өнгөрөөн суллагдаад 1947 оноос барилгачин болж 33 жил шаварчин, өрлөгчнөөр ажилласан байна. Шоронд ял эдэлж байхдаа Улсын төв номын сангийн барилгын суурийг ухаж гаргасан шороог Элдэв-Очир /одоогийн Монголын хөрөнгийн бирж/ кино театрын барилга барих газрыг тэгшлэхээр үүрч зөөж, гараар хөлдүү газрыг 75-80 гаруй сантиметр гүнзгий ухаж дээд амжилт гаргаж шагнал урамшил хүртэж байжээ. Ингэж барилгачны гараагаа эхлээд нийслэлийн 11 дүгээр бага сургууль, Төрийн ордон, Нэгдсэн хоёрдугаар эмнэлэг, Төв аймгийн клуб, Баян-Өлгий аймгийн Цагааннуурын дамжлаг баазын контор, агуулах, Завхан аймгийн Тосонцэнгэлийн мод боловсруулах комбинат зэрэг 100 шахам барилгыг хот, хөдөөд барилцжээ. Өндөр настай болоод 1990-ээд оны эхний хагаст Хархорин хийдэд лам болж байгаад жанч халжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats