Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЭРДЭНЭБАТ Сэр-Одын
/1962/. Архангай аймгийн Батцэнгэл сум. Бөхийн самбо, жудо барилдааны дасгалжуулагч. Гавьяат дасгалжуулагч /2004-06-30. №100/.
    1977-1979 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Курганд ТМС-д очиж, 1991-1994 онд ҮБТДС-д суралцаж төгсчээ. 1979-1982 онд цэргийн алба хаасан байна. 1982-1989 онд улсын шигшээ багт жудо бөхийн тамирчин, 1989-1991 онд БТС-ын “Барилгачин” бөхийн клубт жудо бөхийн дасгалжуулагч, 1996 оноос ҮБТДС-д багшаар ажиллаж байгаад эмэгтэй самбо, жудо бөхийн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдон ажиллаж ирлээ. Дасгалжуулсан тамирчдаас нь 2004 он хүртэлх хугацаанд давхардсан тоогоор дэлхийн 44, тивийн 67, олон улсын тэмцээний 22 аварга төрсөн. 2003 онд дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс шавь нар нь 57 медаль хүртэж, багаараа нэгдүгээр байр эзэлсэн байна. Манай эмэгтэйчүүд самбогоор барилдаж эхэлснээс хойшхи 15 жилд тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн 367 медалийн 330 нь буюу 89,9 хувийг нь С.Эрдэнэбатын дасгалжуулсан бөхчүүд хүртжээ. 1999 оноос эхлэн Монгол Улсын “Шилдэг дасгалжуулагч”-аар жил өнжилгүй 6 удаа өргөмжлөгдөөд байна. 2002 онд Олон улсын олимпийн хорооны гишүүн 199 орны спортын бүх төрлийн дасгалжуулагчдаас “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгарч, ОУОХ-ны өргөмжлөлийг хүртсэн нь манай улсын хувьд анхных ажээ. “Алтан гадас” одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats