|
БАНДИ Дамдинжавын /1948/. Булган аймгийн Тэшиг сум. Боксын спортын дасгалжуулагч. Гавьяат дасгалжуулагч /1997-04-14. №64/. МУИС-ийг 1970 онд математикийн багш мэргэжлээр, УБДС-ийн биеийн тамирын факультетэд эчнээгээр сурч дасгалжуулагч мэргэжлээр төгсчээ. 1965 оноос МУИС-ийн дэргэдэх боксын секцэнд хичээллэж, 1970 оноос улсын шигшээ багийн тамирчин болсон. Зуны олимпийн наадмын 1972, 1976 оныход боксын тамирчнаар, 1996, 2000 оныход дасгалжуулагчаар оролцсон байна. 1973 онд Улаан-Үдэд болсон “Байгал” сэтгүүлийн нэрэмжит тэмцээнээс олон улсын тэмцээний алтан медалийг анх хүртсэн, 1974 онд Румын улсад болсон олон улсын тэмцээнээс алтан бүсийг эх орондоо анх авчирсан, Интернационал тэмцээний аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальтай, Монгол Улсын 6 удаагийн аварга, ОУХМ тамирчин. 1971-1976 онд Монголдоо болсон бүх тэмцээнд ялж байжээ. Дасгалжуулагчийн гараагаа 1973 онд БТС-ын “Замчин” нийгэмлэгт хавсран гүйцэтгэгчээр эхэлж, улмаар УБДС-д сурч байхдаа услын шигшээ багийн дэргэдэх хүүхэд, залуучуудын спортын уран чадварыг дээшлүүлэх сургуульд, 1994 оноос “Хангарьд” клубт үргэлжлүүлэн хийсээр иржээ. Шавь нараас нь Р.Отгонбаяр, Н.Энхбат, Т.Үйтүмэн зэрэг олимпийн наадм, ДАШТ-ий медальт гавьяат тамирчин, ОУХМ, спортын мастер олон тамирчин төрсөн байна. 1990 онд Монгол Улсад анх боксын “Алтан бээлий” клубийг санаачлан байгуулсан нь боксын спортыг хөгжүүлэхэд ач холбогдолтой болсон байна. 1995 онд Монгол Улсын “Шилдэг дасгалжуулагч”-аар өргөмжлөгджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |