|
ГЭЛЭГ Бандийн /1932/. Завхан аймгийн Отгон сум. Бөхийн самбо барилдааны дасгалжуулагч байхдаа Гавьяат дасгалжуулагч /1995-06-10. №134/. Орон нутагтаа бага сургууль төгсөөд мал маллаж байгаад 1950 онд ардын цэргийн албанд татагдаж БХЯ-ны авто жолоочийн сургуульд хуваарилагдан суралцаж 1951 онд жолооч болжээ. Цэргийн жолооч байж байгаад Санхүүгийн техникумд элсэн суралцаж төгсөөд НАХЯ-нд нягтлан бодогч, төрийн ордны хамгаалалтын албанд ажилласан байна. 1958 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ очиж Москвад хилийн дээд сургуульд суралцаж 1961 онд төгсчээ. Тэнд сурч байхдаа бөхийн чөлөөт, самбо барилдаанаар хичээллэж ЗХУ-ын спортын мастерын болзол хангасан байна. Ирээд Замын-Үүдийн байцаан өнгөрүүлэхийн орлогч дарга, нийслэлд харуул хамгаалалтын 05 дугаар ангид офицер, БТС-ын “Алдар” нийгэмлэгт дасгалжуулагч, 1972 онд “Алдар”-аас “Хүч” нийгэмлэг салж байгуулагдахад энэ шинэ нийгэмлэгт дасгалжуулагчаар ажиллажээ. 1961 оноос чөлөөт, 1966 оноос самбо барилдааныг эх орондоо нэвтрүүлж, спортын энэ хоёр төрлийг хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн гавьяатай хүн ажээ. Дасгалжуулсан баг, тамирчдаас нь гавьяат тамирчин 8, спортын мастер 50 гаруй төржээ. Бөхийн чөлөөт барилдааны дүрмийн анхны номыг эх хэл дээрээ орчуулсан нь энэ спортыг нэвтрүүлж хөгжүүлэхэд анхны гарын авлага болсон байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |