Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

АДЪЯАТӨМӨР Должингийн
/1945-2004/. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум. Бөхийн спортын дасгалжуулагч байхдаа Гавьяат дасгалжуулагч /1994-07-07. №77/.
    Улаанбаатарт багшийн дээд сургуулийн биеийн тамирын факультетыг 1978 онд төгсчээ. 1968, 1972, 1976 оны зуны олипмийн наадамд чөлөөт барилдааны тамирчнаар оролцжээ. Чөлөөт бөхийн улсын шигшээ багт тамирчин, БТС-ын Налайхын хорооны дарга, дасгалжуулагчаар ажилласан байна. Азийн АШТ-ий 1973 оны аварга, Азийн спортын наадмын хүрэл, 1974, 1975 онд Стамбул, Киевт болсон ДАШТ-ий VII, VIII байрын шагналт, Монгол Улсынхаа таван удаагийн аварга, ОУХМ тамирчин, бүх төрлийн бөхийн улсын шүүгч байжээ. Дасгалжуулсан тамирчдаас нь үндэсний бөхөөр улсын заан, начин, чөлөөт бөхөөр тэргүүний тамирчин олон төржээ. Үндэсний бөхөөр улсын начин цол хүртжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats