Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МИШИГДОРЖ Балжиннямын
/1941/. Улаанбаатар хот. Боксын спортын дасгалжуулагч. Гавьяат дасгалжуулагч /1993-10-11. №93/.
    Улаанбаатарт УБДС-ийн биеийн тамирын факультетыг 1969 онд төгсчээ. 15 настайгаасаа боксын спортоор хичээллэж нэрт боксчин Р.Барс, Б.Олзот нартай нэгэн үед тоглож явсан, боксын спортын ууган мастеруудын нэг энэ эр боксын улсын шигшээ багт дасгалжуулагч, спорт сургалт анагаах ухааны үндэсний төвийн боксын бэлтгэл ангийн багш, эмэгтэй боксчдын багийн дасгалжуулагч зэрэг ажлыг хийжээ. 1976 онд Монреальд болсон зуны олимпийн наадамд боксын дасгалжуулагчаар оролцсон байна. “Өөрийгөө ялж чадаагүй тамирчин бусдыг ялж чадахгүй” гэж шавь нартаа сургамжилж, шинээр эхэлж байгаа тамирчинд хамгийн гол нь хөдөлгөөний эвсэл сургаад хурд, хүч, тэсвэр хатуужил, бусад шинжүүдийг эзэмшүүлдэг онцлог арга барилтай багш, дасгалжуулагч ажээ. Түүний шавь нараас 1992 оны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Цогтжаргал, ОУХМ Ц.Даваасүрэн, Ц.Цэрэнням, С.Алтансүх зэрэг шилдэг боксчид төржээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats