Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧАНЦАЛ Цэрэнгийн
/1949/. Төв аймгийн Угтаалцайдам сум. Дугуйн спортын дасгалжуулагч. Гавьяат дасгалжуулагч /1993-07-05. №26/.
    Улаанбаатарт УБДС-ийн биеийн тамирын факультетыг 1974 онд төгсчээ. 1974 оноос Төв аймгийн төв Зуунмод хотын 10 жилийн дунд сургуульд багш, мөн аймгийн БТСХ-нд дугуй, тэшүүрийн дасгалжуулагчаар ажиллаж иржээ. 1980 онд Москвад болсон зуны олимпийн наадамд төлөөлөгчөөр, 1994 онд Японд, 1998 онд Тайландад болсон Азийн спортын наадамд дасгалжуулагчаар оролцсон байна. Дасгалжуулсан шавь нараас нь гавьяат тамирчин нэг, ОУХМ 6, спортын мастер, дэд мастер 50 гаруй төржээ. Баг, тамирчид нь 20 гаруй удаа улсын аварга болж, улсын дээд амжилтыг дугуй, тэшүүрээр олон дахин шинэчлэн тогтоожээ. Олон улсын тэмцээн, олон өдрийн уралдаан, Азийн АШТ, Азийн спортын наадамд шавь нар нь тогтмол оролцож олон арван медаль хүртсэн байна. Монголын дугуйн холбооны шилдэг дасгалжуулагч, 2001 оны Монгол Улсын “Шилдэг дасгалжуулагчийн тусгай шагналт”, Төв аймгийн “ХХ зууны шилдэг тамирчин”-аар өргөмжлөгджээ. “Алтан гадас” одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats