|
БААТАРЖАВ Дамирангийн /1943/. Увс аймгийн Тэс сум. Бөхийн дасгалжуулагч. Гавьяат дасгалжуулагч /1992-06-12. №84/. Улаанбаатарт УБДС-ийн биеийн тамирын факультетыг 1971 онд төгсчээ. 1974 оноос улсын шигшээ багт тамирчин, “Барилгачин”, “Хоршоолол” нийгэмлэг, “Харцага” клуб, “Монгол газар” компанийн клубт дасгалжуулагчаар ажиллаж иржээ. 17 настайдаа улсын тэмцээнд орж VII байр эзэлж, уран барилдааны шагнал авч байсан энэ эр 1972 оны олимпид жудо бөхийн тамирчнаар оролцсон, спортын мастер ажээ. 1974 онд самбо бөхийн ДАШТ-ий мөнгө, 1972 онд Европын олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртэж, улсын 2 удаагийн аварга болсон байна. Улсын хэмжээний болон олон улсын тэмцээнд 65 удаа баг тамирчдаа бэлтгэн оролцуулж 30 гаруй медаль хүртэж, самбо бөхийн дэлхийн аваргуудыг төрүүлсэн шилдэг дасгалжуулагч ажээ. Үндэсний бөхөөр улсын начин цолыг 1972 онд хүртжээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |