Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ӨВГӨНХҮҮ Чойдорын
/1941/. Сүхбаатар аймгийн Уулбаян сум. Бахийн дасгалжуулагч. Гавьяат дасгалжуулагч /1992-03-30. №48/.
    Улаанбаатарт Марксизм-Ленинизмийн оройн их сургуулийг 1982 онд төгсчээ. 1958 онд Улаанбаатар хотын барилга трестэд ажилчин болж Архустайн аж ахуйд барилга барилцаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн, 1961 оноос цэргийн албыг мотобуудлагын болон барилгын салбарт байлдагч, жагсаалын дарга, хугацааны ахлагчаар хаасан, 1965 оноос БТС-ын “Алдар” нийгэмлэгт тамирчин, 1973 оноос мөн нийгэмлэгт самбо, жудо, үндэсний бөхийн дасгалжуулагч, “Наран Туул” спорт клубт самбо, жудо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж иржээ. 1964 оноос үндэсний бөхөөр хичээллэж армийн аварга шалгаруулах барилдаанаас цэргийн арслан цол авч, улсын их баяр наадамд олон жил тогтвортой амжилттай барилдаж өсөн нэмэх, хуурнин шуугигч, уран мэхт, тунч гарамгай, улам өрнөх начин цол хүртэж, урьдын амжилтаараа 2004 онд улсын харцага цол хүртсэн шилдэг бөх юм. 1972 онд Мюнхенд болсон зуны олимпийн наадамд бөхийн чөлөөт барилдааны тамирчнаар оролцсон, ОУХМ цолтой. 1968 оноос самбо, жудо бөхөөр хичээллэж улсын аварга 5 удаа болжээ. Самбо бөхөөр 1968 онд Москвагийн олон улсын тэмцээний мөнгө, 1972 онд Европ тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн, 1973 онд ДАШТ-ий хүрэл медалиуд хүртжээ. Дасгалжуулсан шавь нараас нь 6 тамирчин 13 удаа дэлхийн аварга цол авсан, үндэсний бөхөөр 1 аварга, 1 арслан, 8 заан, 20 гаруй начин төрсөн байна. Цэргийн гавьяаны одон, Цэргийн болон Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, найрамдалт армиуд /СКДА/-ын хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats