Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НАСАНТОГТОХ Чимэдбальдирын
/1950/. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум. Бөхийн самбо барилдааны дасгалжуулагч. Спортын гавьяат дасгалжуулагч /1987-07-20. №103/.
    УБДС-ийн биеийн тамирын ангид орж нэг жил суралцаад ЗХУ-д /хуучин нэрээр/ очиж Москвагийн БТДС-д суралцаж 1975 онд төгсчээ. 1975 оноос МБТСЭ-ийн төв зөвлөлд самбо, жудо бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж иржээ. Зуны олимпийн наадмын 1980, 2000, 2004 оныход ахлах дасгалжуулагч, 1992 оныход багийн захирлаар оролцсон байна. Дасгалжуулсан шавь нараас нь олон улс, тив, дэлхий, олимпийн шагналтай олон арван тамирчин төржээ. Олон улсын шилэгдмэл шүүгч /1983/, Олон улсын самбо сонирхогчдын холбооны шүүгчийн зөвлөлийн гишүүнээр /1985/ сонгогдсон байна. 2001, 2004 оны Монгол Улсын “Шилдэг дасгалжуулагч”-аар өргөмжлөгджээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож байжээ. Гавьяат тамирчин Ч.Дамдиншаравын төрсөн дүү.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats