Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАМЪЯНСҮРЭН Лувсандугарын
/1930-1996/. Төв аймгийн Баянцагаан сум. Байт харвааны дасгалжуулагч. Спортын гавьяат дасгалжуулагч /1971-09-04. №37/.
    1942 онд бага сургууль, 1947 онд Улаанбаатарт офицерын сургууль, 1957 онд ЗХУ-д  /хуучин нэрээр/ Ленинградын П.Ф.Лесгафтын нэрэмжит БТДС-ийг төгсчээ. 1957-1991 онд УБДС, БТДС-д багш, тэнхмийн эрхлэгч, 1991-1994 онд  Хэнтий аймгийн БТС-ын хороонд дасгалжуулагчаар ажиллажээ. Тэшүүр, хоккейн спортоор хичээллэж спортын гараагаа эхэлж, байт харвааны спортоор 1972, 1976 оны олимпид дасгалжуулагчаар оролцсон байна. 1966 онд байт харваагаар Ази тивийн АШТ-ий мөнгөн медаль хүртжээ. Багшлангаа байт харвааны улсын шигшээ багийг олон жил дасгалжуулж олимпийн наадамд 2, ДАШТ-д 3 удаа, Азийн спортын наадам, Азийн АШТ, олон улсын тэмцээнүүдэд амжилттай бэлтгэн оролцуулж алт, мөнгө, хүрэл медалиудын эзэд болгосны дотор 1971 онд Монгол Улсаас анхны дэлхийн аварга /Дэмбэрэл/-ыг төрүүлсэн дасгалжуулагч байжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats