|
БУЖГАР Санжаагийн /1939-2000/ Булган аймгийн Тэшиг сум. Дархан хотын “Залуучууд” театрын жүжигчин байхдаа МУГЖ /1985-07-22.№164/ УБДС-ийн кино драмын ангийг 1963 онд төгссөн. 1963-1975 онд УДТ, УДАТ-т, 1975-1976 онд “Монгол кино” үйлдвэрт, 1976 оноос Дархан хотын “Залуучууд” театрт жүжигчнээр ажиллаад 1999 онд насны тэтгэвэрт гарчээ. Д.Намдагийн “Ээдрээ”-гийн Саж лам, Л.Ванганы “Арвайхээрийн талд”-ын Санги, Д.Намдагийн “Нүгэл буян” киноны Найдан гэлэн, М.Жавганы “Нийслэл хүү”-гийн Мэндээ эмч, С.Дашдооровын “Өндөр ээж”-ийн солгой Ойдов, Ш.Нацагдоржийн “Ичээнд нь”-ийн чекист Сундуйжав, Л.Ванган, Ч.Чимид нарын “Өглөө”-гийн Бум хурандаа зэрэг тайз, дэлгэцийн 160 гаруй дүрийг бүтээж, 40-өөд кинонд дуу оруулж, радио, телевизийн 70 гаруй уран бүтээлд оролцсон байна. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Гэргий нь нэрт жүжигчин Дэлгэржаргал. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |