
/1952/ Төв аймгийн Баянцогт сум. Өмнөговь аймгийн Соёлын ордны бүжигчин байхдаа МУГЖ /1983-09-29.№183/ Эмэгтэй
Бага, дунд сургууль, Украины Киев хотын урлагийн дээд сургууль төгссөн. Балетмейстер мэргэжилтэй. ААДБЧ, Өмнөговь аймгийн Соёлын ордон, ХДТ-т гоцлол бүжигчин, СУИС, Залуучуудын соёлын төв, Үйлдвэрлэл дизайны дээд сургууль, “Идэр” дээд сургуульд багш, аэробик, бүжгийн “Гоолингоо” клубийн захирлаар ажиллаж иржээ. Монгол, орос, украин, татар, цыган зэрэг олон үндэстний бүжгийг уран чадварлаг бүжиглэж нэрд гарсан уран бүтээлч ажээ