|
БАТБАЯР Цээмээгийн /1948/ Төв аймгийн Баян-Өлзийт /Борнуур/ сум. МАА-ийн ДБЧ-ын гоцлол бүжигчин байхдаа МУГЖ /1982-12-09.№290/ 1966 онд бүрэн дунд сургууль, 1981 онд МУИС төгссөн. 1966 оноос АЦДБЧ-д дагалдангаар орж нэг жилийн дараа жинхэлснээс хойш 1991 он хүртэл мэргэжлийн бүжигчнээр ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. “Цэргийн чуулбар”, “Украин бүжгийн сюит”, “Игорь ван” дуурийн цэргийн захирагчийн бүжиг болон “Жалам хар”, “Кавказын наргиант бүжиг” зэрэг 300 гаруй бүжигт бүжиглэсний 200 илүүд нь гоцложээ. “Дурсамж, “Тэр жил”, “Адуучин дайчид”, “Гал голомт”, “Санчир дээр”, “Хувь тавилан” гэхчилэн цэрэг, эх орны сэдэвтэй 20 шахам бүжиг дэглэн чуулгынхаа урын санд оруулсан байна. 1990 онд болсон “Дарханы хавар” мэргэжлийн бүжиг дэглэгчдийн уралдааны тэргүүн байрын шагнал хүртжээ. МАХН-ын XIX их хурал, Соёлын тэргүүний ажилтны улсын II зөвлөлгөөнд төлөөлөгчөөр оролцсон байна. Цэргийн гавъяаны одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |