
/1953/ Төв аймгийн Бүрэн сум. Төв аймгийн Соёлын ордны гоцлол дуучин байхдаа МУГЖ /1982-07-23.№189/ Эмэгтэй
1963 онд 10 настайдаа аймгийнхаа 40 жилийн ойн концертод орж дуулж үнэлэгдэж байсан энэ эмэгтэй дунд сургууль, дуучны дамжаа, 1989 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль төгссөн. Хөдөлмөрийн гараагаа 1967 онд УАДБЧ-д үйлчлэгчээр эхэлж, 1969 оноос Төв аймгийн Соёлын ордон, ХДТ-т жүжигчин, гоцлол дуучнаар ажиллажээ. “Учиртай гурван толгой”-н Нансалмаа, Хоролмаагаас эхлээд олон жүжгийн гол дүрийг бүтээсний гадна ардын богино болон зохиолын дуугаар нэрд гарсан уран бүтээлч ажээ. Түүний урын сангаас “Хоньчин барилгачин хоёр”, “Отрын нутаг”, “Миний үрс сайн хүн болоорой”, “Хоёр сэтгэл”, “Нэхмэлчний уянга”, “Сандуутай мод” зэрэг нэлээд дуу нь Монголын радиогийн алтан санд оржээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, БНСВУ-ын “Найрамдал” медалиар шагнагджээ.