|
ЭРДЭНЭЧУЛУУН Ширнэнгийн /1947/ Төв аймгийн Лүн сум. Төв аймгийн Соёлын ордны гоцлол дуучин байхдаа МУГЖ /1982-07-23.№189/ Бүрэн дунд сургууль, МУИС төгсчээ. 1966 оноос Төв аймгийн Соёлын ордон, ХДТ-т жүжигчин, гоцлол дуучнаар ажиллаж ирлээ. Аргил хүчтэй хоолойгоор эх орон, найрамдал, хувьсгалын сэдэвтэй дууг илүү чадамгай, сэтгэлд хоногшуулж дуулдаг дуучин төдийгүй “Учиртай гурван толгой”-н Балган “Гарын таван хуруу”-гийн Шагдар, “Нэр төр”-ийн Доной гэхчилэн тайзны 100 гаруй, “Өглөө”, “Одод орчих хязгаар”, “Бадарчингийн паян” гэхчилэн дэлгэцийн бүтээлд тоглож нэрд гарсан уран бүтээлч ажээ. Олон жүжиг, концертын тайз, чимэглэлийн зургийг зурж, жилд дунджаар 180-300 удаагийн тоглолтод гол үүрэгтэй оролцож иржээ. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |