|
НЯМСҮРЭН Гомбосүрэнгийн /1944-1993/ Төв аймгийн Дэлгэрхаан сум. Төв аймгийн Соёлын ордны гоцлол дуучин байхдаа МУГЖ /1982-07-23.№189/
Төрөлх сум нутагтаа мал маллан аж төрж байгаад бүх ард түмний урлагийн үзлэгээр шалгарч 1964 онд аймгийнхаа Соёлын ордны жүжигчин болсноос хойш нас эцэслэтлээ урлагийн ажил эрхэлсэн байна. Соёлын ордон, театрынхаа гоцлол дуучин төдийгүй чадварлаг жүжигчин тэр “Учиртай гурван толгой”-н Юндэн, “Зорголын гүнж”-ийн Шижирбаатараас эхлээд “Шувуу бүхэн жаргалтай”, “Амарсанаа” зэрэг 20 гаруй дуурь, жүжгийн гол дүрийг бүтээсэн байна. МХЗЭ-ийн XVI их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |