|
ЦОЛМОН Тувааны Улаанбаатар хотод 1958-1964 онд ХБДС-д ЗХУ /хуучин нэрээр/-д 1964 оноос Ленинград, Москвагийн хөгжмийн сургуулиудад суралцаж, 1975 онд Гнесиний нэрэмжит хөгжмийн академийг дүүргэсэн байна. 1975 оноос эхлэн ХБДС, СУИС-д төгөлдөр хуурын багшаар ажилласаар ирсэн сурган хүмүүжүүлэгч ажээ. В.Моцарт, Ф.Шопен, Р.Шуман, П.И.Чайковский, С.Рахманинов, Григ, Любес, С.Гончигсумлаа, З.Хангал, Н.Жанцанноров, Х.Билэгжаргал зэрэг сонгодог болон үндэсний хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг хөгжимдөж сонсогч, үзэгчдэд хүргэсэн шилдэг уран бүтээлч, манай төгөлдөр хуурчдаас энэ хүндэт алдар цол хүртсэн хоёр дахь хүн ажээ. Хүний гавъяат эмч Г.Туваан, Р.Нямаа нарын охин. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |