Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАМДИНБАЗАР Рагчаагийн
/1928-нас барсан/ Төв аймгийн Бүрэн сум. “Монгол кино” үйлдвэрийн жүжигчин байхдаа МУГЖ /1981-07-25.№262/
Орон нутагтаа мал аж ахуйгаар аж төрж байгаад 20 настайдаа цэрэгт явж цэргийн хөгжимд хугацаат албаа хаажээ. 1959 оноос эхлэн Улсын хүүхэлдэйн театр, “Монгол кино” үйлдвэрт жүжигчнээр олон жил ажиллажээ. Хүүхэлдэйн 20 гаруй жүжигт тоглосны гадна “Улаанбаатарт байгаа миний аавд”-ын Самдан, “Нүгэл буян”-ы Ламжав, “Улаан дарцаг”-ийн Дорж, “Хөхөө гэрлэх дөхлөө”-гийн Гэндэн, “Хүргэн хүү”-гийн суурин Балдан гэхчилэнгээр “Агуйн нууц”, “Ичээнд нь”, “Их замын эхэнд”, “Ацаг шүдний зөрүү”, “Мандухай цэцэн хатан”, “Гарьд магнай” зэрэг уран сайхны олон киноны 50 шахам дүрийг бүтээж, 300 илүү киноны баатруудын дууг оруулсан байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats