|
СЭРЭЭТЭР Цэнджавын /1931/ Сэлэнгэ аймгийн Орхон сум. Улсын филармонийн хөгжимчин байхдаа МУГЖ /1981-07-25.№262/ Улсын симфони найрал хөгжим, улсын филармонид олон жил хөгжимчнөөр ажилласан шилдэг нарийн бүрээч ажээ. Урын санд нь “Мөнгөн хүрхрээн чимээ”, “Мөнгөн бүрээний дуудлага” зэрэг шилдэг олон арван гоцлолууд байдаг ажээ. Л.В.Бетховены 3, 5, 9, В.А.Моцартын 12, 38, 41, 94, Л.Мөрдоржийн 1, 2, 3, С.Гончигсумлаагийн 1, 2 дугаар болон Б.Дамдинсүрэнгийн “Хасбаатар” зэрэг симфониудын үлээвэр, найрал хөгжимчний нарийн мэргэжил, ур чадвар шаардах нарийн бүрээний гоцлолууд, нэгдүгээр хөг тоглолтыг чадамгай эзэмшиж, нарийн бүрээний дээд тунгалаг өнгө, тоглолтын нарийн техник ур чадварын үзүүлэлтээрээ удирдаач, үзэгчдэд өндөр үнэлэгдсэн хөгжимчин ажээ. Олон залуу хөгжимчнийг ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулжээ. Ойн хүндэт медалиудаар шагнагджээ Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |