Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МАЖИГСҮРЭН Дашпунцагийн
/1936/ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум. Улсын циркийн дасгалжуулагч багш байхдаа МУГЖ /1981-07-25.№262/, төрийн шагналт /1971/ Эмэгтэй
Есөн настайдаа 1945 онд циркийн сургуульд орж суралцан, 1948 оноос уран нугаралт, тулах тэнцвэр, агаарын гимнастикийн төрлөөр үзүүлбэрүүд тоглож олны танил болсон, Монгол улсын анхны уран нугарагчдын нэг ажээ. Монголын циркийн түүхэнд “Шүдэн дээрх нугаралт”-ын гүйцэтгэлийг анх бүтээжээ. Мөн тулах тэнцвэр зэрэг циркийн бусад төрлийн үзүүлбэр номеруудад амжилттай тогложээ. 1970-аад оноос циркийн багш дасгалжуулагчаар ажиллаж 10 гаруй шавь төрүүлсэн байна. ДЗО-ны 4 удаагийн их наадамд оролцжээ. 1991-1992 онд АНУ-ын “Ринглинг-Бросс-Барнум-Балеу” гэдэг нүүдлийн циркт циркчдийнхээ багийг тэргүүлж очиж ажиллан тэндхийн 87 хотод тоглож Монголынхоо циркийн урлагийг сурталчилсан байна. Циркийн уран нугаралтын үндэсний өвөрмөц төрлийг хөгжүүлсэн учир төрийн шагналыг Т.Цэнд-Аюуш, Б.Норовсамбуу нарын хамт хүртсэн байна. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats