Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦОГТСАЙХАН Дашдооровын
/1944/ Дундговь аймгийн Эрдэнэдалай сум. ДБУАТ-ын бүжигчин байхдаа МУГЖ /1981-07-07.№216/
1956-1962 онд Зөвлөлт Узбекистан /хуучин нэрээр/-ы Ташкент хотын сонгодог бүжгийн сургуульд суралцаж төгсчээ. Манай анхны мэргэжлийн балетчдын нэг, ДБТ, ДБЭТ-т 1962-1985 онд насны тэтгэвэрт гартлаа гоцлол бүжигчнээр ажилласан байна. Ж.Чулууны “Уран Хас”-ын тарган банди, С.Гончигсумлаагийн “Ганхуяг”-ийн чөтгөрийн түшмэл, “Хошуу наадам”-ын бошго, Б.Дамдинсүрэнгийн “Анчин ба согоо”-гийн хэрцгий ноён, З.Хангалын “Эрдэнэсийн уул”-ын геологич, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой”-н Балган, Б.Асафьевын “Парисын дөл”-ийн Вольфанг, Л.Минкусын “Дон Кихот”-ын Санчо Пансо, Ж.Зоринагийн “Сонгино хүү”-гийн Сонгино хүү, И.Морозовын “Ай Ёо доктор”-ын Ай Ёо доктор, Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй”-н хятад хүүхэлдэй, С.Прокофьевын “Золушка”-гийн Султан хаан гэх мэт үндэсний болон сонгодог балетын гол дүрээс гадна “Шехерезада”, “Бахчисарайн оргилолт булаг”, “Жизель”, “Испани бүжгийн цоморлиг”, “Шарилжин дундах цэцэг”, “Нуурын домог”, “Мөнгөн залаа”, “Мөнхийн нөхөрлөл”, “Найз залуус” гэхчилэн балетуудын янз бүрийн төрхтэй 40 гаруй дүрийг бүтээсэн байна. Хошин шог дүрд бүжиглэхдээ илүү чадмаг ажээ. ДЗО-ны хоёрдугаар их наадамд оролцож IX их наадмаас “Дудар” бүжгээр алт, “Адуучин” бүжгээр мөнгө, “Казак” бүжгээр хүрэл медаль авсан нь нэг наадмаас гурван медаль авсан ховор тохиолдол байжээ. Бүжигчин, жүжигчин төдийгүй жүжигчний нүүр хувиргах, хувцас чимэглэл хийхдээ чадамгай уран бүтээлч тэр “Хунт нуур” балетын 32 хунгийн толгойн чимэглэлийг урласан бол насны тэтгэвэрт гарснаасаа хойш алт, мөнгөний дархны ажил хийж байна. Ардын хувьсгалын 50, 60, 80 жилийн ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats