
/1943/ Булган аймгийн Бүрэгхангай сум. ДБУАТ-ын бүжигчин байхдаа МУГЖ /1981-07-07.№216/ Эмэгтэй
ЗХУ /хуучин нэрээр/-ын Пермь хотын сонгодог бүжгийн сургуульд 1956-1962 онд суралцаж төгссөн. 1962 оноос УХДТ, ДБТ, ДБЭТ-т гоцлол бүжигчнээр олон жил ажилласан байна. П.Чайковскийн “Риминий Франческа”-гийн Франческа, Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг”-ийн Мария, Б.Дамдинсүрэнгийн “Нуурын домог”-ийн Нэргүй, Ш.Гуногийн “Эсмеральда”-гийн залуу бүсгүй Флер де Лист болон “Шехерезада”, “Шарилжин дундах цэцэг”, “Уран Хас”, “Мөнгөн залаа”, “Хунт нуур” балетуудад уран чадамгай бүжиглэжээ.