Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧИМЭДЦЭРЭН Цэрэндоржийн
/1952/ Улаанбаатар хот /Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум/ УАДБЧ-ын бүжигчин байхдаа МУГЖ /1980-12-30.№299/ Эмэгтэй
Долоон настайдаа Ажилчны соёлын ордны бүжгийн дугуйлданд орж хичээллэж эхэлсэн энэ эмэгтэй бүрэн дунд сургууль төгсөөд 1970 онд УАДБЧ-ын дэргэд нээсэн бүжигчин бэлтгэх 6 сарын дамжаанд суралцжээ. Түүнээ төгсөөд уг чуулгад 23 жил гоцлол бүжигчин, 1993 оноос ардын дуу, бүжгийн “Түмэн эх” чуулгын бүжгийн багшаар ажиллаж иржээ. “Монгол бүжгийн чуулбар”,”Хатад”, “Ээрүүлт”, “Баяд”, “Тайгын охин”, “Ботгочин”, “Саальчин”, “Бойтог”, “Үелзүүр” зэрэг 200 гаруй бүжигт гоцлож болон оролцон бүжиглэжээ. Олон бүжгийг дэглэн тоглуулсан байна. ДЗО-ны болон Монгол-Зөвлөлт, Монгол-Германы залуучуудын их наадамд төлөөлөгчөөр оролцжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, БНСВУ-ын “Найрамдал” медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats