|
ГОТОВ Цэвэлмаагийн /1932-1985/ Сүхбаатар аймгийн Онгон сум. Улсын хүүхдийн драмын театрын жүжигчин байхдаа МУГЖ /1980-05-29.№138/ Улаанбаатарт урлагийн сургуулийг 1951 онд төгсөөд Улсын хүүхэд, залуучуудын театр байгуулагдахад анхны жүжигчдийн нэгээр томилогдон очсоноос хойш насан туршдаа тэнд жүжигчнээр ажиллажээ. Д.Намдагийн “Хярааны хонхорт”-ын Тамир, В.Шекспирийн “Ромео Жульетта хоёр”-ын Ромео, А.Островскийн “Аянга”-ын Кудряш, Ч.Чимидийн “Тус биш ус”-ын Чүлтэм, Б.Нямаагийг “Төөрсөөр төрөлдөө”-гийн Жамц, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”-ын Түгжил гэхчилэн тайз, дэлгэцийн олон арван дүрийг уран чадварлаг бүтээжээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |