Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГАЛСАНДАНЗАН Зундуйн
/1930-2001/ Ховд аймгийн Дарви сум. Улсын хүүхдийн драмын театрын жүжигчин байхдаа МУГЖ /1980-05-29.№138/
1954-1957 онд урлагийн сургуульд суралцаж төгсчээ. 1950-1953 онд цэргийн алба хаасан байна. 1953-1954 онд Ховд аймгийн ХДТ-т, 1957 оноос Улсын хүүхэд, залуучуудын театрт насны тэтгэвэрт гартлаа жүжигчнээр ажилласан байна. Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”-аас эхлээд “Ялалтын жигүүр”, “Хувьсгалын нэрээр”, “21 оны хавар”, “Шинэ зам”, “Тэмцэл”, “Ромео Жульетта хоёр” гэхчилэн жүжиг, “Ардын элч”, “Мандах нарны туяа”, “Үүр цайхын өмнөхөн” кино зэрэг тайз, дэлгэцийн 100 гаруй бүтээлийн дүрүүдийг босгожээ. Тайз дэлгэцнээ их жанжин Д.Сүхбаатар, түүний эцэг Дамдингийн дүрийг олонтаа амжилттай бүтээсэн алдартай уран бүтээлч байжээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ. УГЖ З.Пүрэвийн төрсөн дүү.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats