Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ОТГОН Намжилмаагийн
/1948/ Улаанбаатар хот. /Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул/ АЦДБЧ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1977-11-16.№213/ Эмэгтэй
1965 оноос АЦДБЧ-д дуучин, гоцлол дуучнаар насны тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Дунд сургуулийн сурагч байхдаа Монголын пионерийн ордны дууны дугуйланд хичээллэж Д.Содномдоржийн цомнол, Ц.Сүхбаатарын хөгжим “Аз жаргалын эрэлчин” хүүхдийн анхны дуурийн гол баатар Хумбага охины дүрд тоглож үзэгчид, үеийнхэндээ өндөр үнэлэгдэж урлагийн ажлын гараагаа эхэлсэн байна. “Хөх даалимбан тэрлэг” найраглалын “Бүүвэйн дуу”, “Ботго”, “Сайн байна уу, ээжээ” гэх мэт зохиолын дуунуудаар ихэд алдаршсан байна. Цэргийн хүндэт медаль, Зэвсэгт хүчний болон ялалтын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats