Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛХАМХҮҮ Жагдамбын
/1940/ Увс аймгийн Цагаанхайрхан сум. УДТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1977-11-16.№213/ Эмэгтэй
УБДС-ийн сургуулийн кино драмын ангийн анхны төгсөлтөөр жүжигчний мэргэжилтэй болж, 1963 оноос УДТ /одоогийн ҮЖЭТ/-т жүжигчнээр тасралтгүй ажиллаж иржээ. Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу”-гийн Сүрэн, Ч.Чимидийн “Буурай аав”-ын Цэрмаа, Л.Ванганы “Эзэд”-ийн Туяа, А.Чеховын “Интоорын цэцэрлэг”-ийн Раневская, Арбузовын “Хөөрхий Марат минь”-ийн Лика, В.Шекспирийн “Лир ван”-ы Корделия, “Отелло”-ийн Эмиля, Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл”-ийн Луиза, Ч.Айтматовын “Эхийн тал”-ын Алиман зэрэг 150 гаруй жүжиг, “Жаргал даахгүйн зовлон”, “Эзэнгүй айл” гэхчилэн 30 илүү киноны дүрийг тайз, дэлгэцнээ бүтээсэн байна. Соёлын ажилтны дунд сургууль, СУИС-д олон жил багшилсан сурган хүмүүжүүлэгч ажээ. МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats