
/1950/ Увс аймгийн Давст сум. Увс аймгийн ХДТ-ын бүжигчин байхдаа МУГЖ /1977-08-22.№166/ Эмэгтэй
Увс аймгийн Соёлын ордон, ХДТ-т 1967 оноос бүжигчин, гоцлол бүжигчнээр ажилласаар иржээ. Баруун монголын олон ястны, тэр дундаас дөрвөд, баяд, хотон ястны бүжгүүдийг тайзнаа амьдруулсан уран чадварлаг бүжигчин ажээ. Монгол-Зөвлөлтийн залуучуудын III их наадам, МОЗ-ын IV их наадамд гоцлол бүжгээр амжилттай оролцжээ.