|
ЖАВЗМАА Лувсандоржийн /1945/ Завхан аймгийн Цагаанчулуут сум. Завхан аймгийн Соёлын ордны жүжигчин байхдаа МУГЖ /1977-07-29.№148/ Эмэгтэй 1960 оноос хойш Завхан аймгийн Соёлын ордон, ХДТ-т жүжигчнээр тасралтгүй ажиллаж ирлээ. Л.Ванганы “Эмч нар”-ын Лхам, Э.Оюун, С.Нинжбадгар нарын “Би эндээс явахгүй”-н Дулмаа, Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу”-гийн Сүрэн, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”-н Нансалмаа, Хоролмаа, Д.Мягмарын “Нандин эрдэнэ”-ийн Цэвэлмаа, Ж.Бямбаагийн “Наран гиймэл Улиастай”-н Янжинлхам, Арбузовын “Эрхүүд болсон явдал”-ын Зинка, Моононгийн “Жаахан шарга”-ын бага хатан гэхчилэн олон жүжгийн гол дүрүүдийг бүтээж “Нуруу нь алаг шаазгай”, “Дүүриймаа”, “Дурлал хайрыг минь дамжуулаарай” гэх мэт ардын богино болон зохиолын дуугаар урын сангаа баяжуулсан байна. МЗНН-ийн VIII их хурал, Соёлын тэргүүний ажилтны улсын зөвлөлгөөнүүд, Москвад болсон олон улсын урлагийн зүтгэлтний хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Хөдөлмөрийн болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |