Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАШБАЛБАР Загдын
/1933/ Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум. Говь-Алтай аймгийн ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгын дуучин байхдаа МУГЖ /1976-08-04.№178/ Эмэгтэй
Орон нутагтаа мал маллан аж төрж байгаад 1959 онд МЗО-ны анхдугаар их наадамд шалгаран оролцож алтан медаль, дипломоор шагнуулж, улмаар аймгийнхаа Соёлын ордонд жүжигчин болсноос хойш ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгад жүжигчин, гоцлол дуучнаар ажиллаж иржээ. Урын сандаа “Харуул Алтайн ус”, “Хонгор шарга”, “Талын таван толгой”, “Арваар авсан алаг”, “Дангийн даавуу майхан”, “Аргагүй амраг” зэрэг 300 илүү дуутайн нэлээд нь олонд төдий л түгээгүй байсан нутгийн ардын дуунууд ажээ. Мөн Б.Дамдинсүрэнгийн хөгжим “Учиртай гурван толгой” дуурьд дуулж, Ч.Лодойдамбын “Итгэж болно”, С.Дашдооровын “Шуурганаар төрөгсөд”, Л.Ванганы “Хувиа бодогчид”, “Арвайхээрийн талд” Ш.Ёнхорын “Ёлын домог” зэрэг жүжгүүдэд амжилттай тоглосон байна. МАХН-ын XV их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats