
/1938-2002/ Завхан аймгийн Нөмрөг сум. Говь-Алтай аймгийн ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгын дуучин байхдаа МУГЖ /1976-08-04.№178/ Эмэгтэй
Завхан аймгийн Соёлын ордон, ДБТ, Говь-Алтай аймгийн ардын дуу, бүжгийн “Алтай” чуулга, УАДБЧ-д дуучин, гоцлол дуучнаар 35 жил ажиллажээ. Урын сандаа “Цэнхэрлэн харагдана”, “Цэвэр охин”, “Сүнжидмаа”, “Соёл эрдэнэ”, “Хонин жороо морь”, “Эрүү цагаан болжмор”, “Хоёр сэтгэл” зэрэг монгол ардын богино голцуу олон арван дуутайгаас нь Монголын радио алтан сандаа 50 илүүг нь авч хадгалжээ. Монгол ардын дуу, хөгжмийг сурвалжлан олох, сурталчлан дэлгэрүүлэхэд санаа тавьж хоёр дэвтэр дууг 1971, 1973 онд хэвлүүлж, “Хулсан ташуур”, “Юндэн гөөгөө”, “Гандан уулын цэцэг” дуугаар лекц концерт бэлтгэн сурталчилж, ятга хөгжмийн чимэглэл бичиж олон хүнийг уг хөгжимд сургасан байна. 1967 онд Монгол-Зөвлөлтийн залуучуудын анхдугаар их наадамд төлөөлөгчөөр оролцож, 1970 онд мэргэжлийн жүжигчдийн хувийн үзүүлбэрийн уралдааны тусгай шагнал авчээ.