
/1925/ Завхан аймгийн ХДТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. “Хүрэн толгойн сүүдэр” уртын дууг анх дуулж тайзанд гарснаас хойш багш УГЖ Ж.Дорждагвын зааж сургасан болон өөрийн хичээл, оролдлогоор сурсан “Жаахан шарга”, “Жороо баахан улаан”, “Хоёр бор”, “Уртын сайхан хүрэн”, “Урьхан хонгор салхи”, “Идэр жинчин”, “Жавхлант сүрэг”, “Тоорой банди”, “Өвгөн шувуу”, “Шалзат баахан шарга”, “Уяхан замбуутивийн наран” зэрэг айзам болон бэсрэг уртын олон дуугаараа нэрд гарсан байна. Москвагийн эрдмийн театрын тайзнаа 1971, 1981 онд хоёр удаа уртын дуугаа дуулжээ. ДЗО-ны V, VI их наадамд оролцож шагнал хүртжээ. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.