
/1944/ Улаанбаатар хот. ХБДуС-ийн багш байхдаа МУГЖ /1976-07-09.№143/ Эмэгтэй
ЗХУ /хуучин нэрээр/-д хөгжмийн дунд сургуульд суралцсан мэргэжлийн төгөлдөр хуурч. 1969 оноос УХДТ, ДБУТ-т гоцлол хөгжимчин, 1970 оноос Хөгжим бүжгийн дунд сургуульд багшаар ажиллажээ. ЗХУ-д зохиогдсон Монголын соёлын өдрүүдийн концертод хөгжимчнөөр оролцож, үзэгчдэд өндөр үнэлэгдсэн байна.