|
БАТСҮХ Гонгорын /1930/ Дундговь аймгийн Дэлгэрхангай сум. УДБТ-ын туслах найруулагч байхдаа МУГЖ /1976-07-09.№143/ Арваад настайдаа Улаанбаатар хотод ирж бага сургуульд суралцаад 1945 онд Төв театрт дагалдан жүжигчнээр орж 1947 онд тус театрт нээгдсэн найрал дууны ангид дуучин, 1957 оноос насны тэтгэвэрт гартлаа туслах найруулагчаар ажиллажээ. Б.Дамдинсүрэнгийн “Жаргалын зам”-ын япон хурандаа, “Шарай голын гурван хаан”-ы Алтангэрэл хаан, Ч.Ойдовын “Миний баясгалан”-гийн Пунцаг, Б.Бааст, Ц.Цэдэнжав нарын “Мандухай цэцэн хатан”-ы Батмөнх хаан, В.Мураделийн “Октябрь” дуурийн Ленин, Ч.Ойдовын “Ардын элч” киноны бароны цэрэг, Д.Гармаагийн “Морьтой ч болоосой”-н Гончиг, Л.Ванган, Ч.Чимид нарын “Түмний нэг”-ийн цоохор, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”-ын донир лам, Ш.Цэнд-Аюушийн “Ховор хүмүүс”-ийн Самдан, “Мичидийн зургаан гялаан”-ы Гаваа, “Еэ бондгорын гэлэн”-гийн эрдэмтэн зэрэг тайз, дэлгэцийн олон дүр бүтээжээ. 1960-аад оноос хүчтэй хөгжүүлсэн дуурь, балетын урлагт хүчин зүтгэж сонгодог болон үндэсний 20 гаруй балет, 200 гаруй том хэмжээний концертын туслах найруулагчаар ажилласан байна. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |