|
ТУНГАЛАГ Дашзэгвийн /1941/ Хэнтий аймгийн Галшар сум. АЦДБЧ-ын гочлол дуучин байхдаа МУГЖ /1976-03-16.№60/ Эмэгтэй Аав нь цэргийн Дорнодын хорооны авто засварын газрын техник, ар тал хариуцсан офицер байсан тул 1956 оныг дуустал хөдөө, цэргийн хороонд, цэргүүдийн дунд өсчээ. 1957 онд 16 настайдаа Ардын цэргийн дуу, бүжгийн чуулгад дагалдан жүжигчнээр орж уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш уг чуулгад гоцлол дуучнаар насны тэтгэвэрт гартлаа 30 гаруй жил ажилласан байна. Гол төлөв зохиолын дуу дуулдаг энэ хүний “Хаврын шөнийн бодол”, “Таван эрдэнэ” гэхчилэн 30-аад дууг Монголын радио алтан сандаа авчээ. Гоцлол дуучдын улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлж байжээ. Цэргийн хүндэт медаль, Ардын хувьсгал, зэвсэгт хүчин, ялалтын ойн медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |