Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДУГАРСАНЖАА Навааны
/1924-нас барсан/ Төв аймгийн Лүн сум. Дорнод аймгийн ХДТ-ын найруулагч байхдаа МУГЖ /1974-08-08.№214/
Орон нутагтаа мал маллан аж төрж байгаад урлагийн сургуульд орж суралцан төгсчээ. Төв, хөдөөгийн театруудад жүжигчин, дарга, найруулагчаар олон жил ажилласан байна. Анх 1943 онд “Урлал” хэмээх жүжгийн хан хүүд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш Ч.Ойдовын “Миний баясгалан”-гийн ерөөлч Гончиг, “Зам”-ын Удвал, Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”-ы Алтангэрэл хаан, “Талын баатар”-ын Пунцаг, Ч.Чимидийн “Яндангийн дуу”-гийн Намсрай болон “Гэм нь урдаа” киноны Гомбо, “Түмний нэг”-ийн Гүрсэд, “Төөрсөөр төрөлдөө”-гийн Ванчин бэйл гэхчилэн тайз, дэлгэцийн урлагийн олон дүр бүтээжээ. Уран зохиол сонирхон оролдож хэд хэдэн жүжиг бичиж тоглуулсан байна. Олон арван жүжиг, концертыг орон нутгийн театруудад найруулан тоглуулжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats