
/1926/ Увс аймгийн Хяргас сум. Ховд аймгийн ХДТ-ын бүжигчин байхдаа МУГЖ /1973-08-11.№185/ Эмэгтэй
1943 оноос Цэргийн дуу бүжгийн чуулгад жүжигчнээр ажиллаж 1945 оны чөлөөлөх дайнд урлагийн бригадын бүрэлдэхүүнд явж оролцсон ахмад дайчин ажээ. 1945 оноос хойш Увс аймгийн клубт 1949 оноос Ховд аймгийн клуб, ХДТ-т тасралтгүй 30 гаруй жил гоцлол бүжигчнээр ажиллажээ. Баруун монголын олон ястны 90 гаруй бүжигт гоцлон тоглож, ДЗО-ны 2 дугаар их наадамд оролцсон байна. “Алтан гадас” одонгоор 2 удаа шагнагджээ.